Газар дээрээс нь


ЗАЙСАНГИЙН ХОТХОНУУДЫН ДУЛААНЫГ ХААХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРЧЭЭ

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Богд хаан уулын дархан цаазат газрын нэг хэсэг болох Зайсан толгойн ойр орчимд тансаг зэрэглэлийн гэх өндөр үнэтэй орон сууцны ашиглалтад ороод удсан. Гэтэл энд барилга барьсан нэр бүхий 15 компанийн дулааныг хаах болснол Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдэгджээ.

Учир нь иргэн О.Одсүрэн хувийнхаа хөрөнгөөр барьсан дулааны шугамнаас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар дулаан авсан хэмээн Улаанбаатар дулааны сүлжээ компанитай шүүхдэлцэж, 3 шатны шүүхийн шийдвэрээр иргэн О.Одсүрэн ялжээ. Тиймээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж доорх 15 компаний дулааныг хаахаар болж байна.

Бөхбат ХХК-ийн Түшээ гүн хотхон

Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон

Номин холдинг ХХК-ийн Цэцээ гүн хотхон

Голден вилл ХХК Далай омбо ХХК-ийн Хан түшээ хотхон

Гантулга бор ХХК Хан бэлчир ХХК-ийн үйлчилгээ, АОС

Зайсан максим АОС,

Иргэн Л.Туяа Баатар дулаан хан ХХК Тохилог Зайсан хотхон

Эх газрын эрдэнэс ХХК-ийн Гэрэг вилла хотхон

Рома инвест ХХК

Ромбон газар ХХК-ийн Солар жарден хотхон

Жи энд Моторс ХХК /Сайн констракшн/

Софт трэйд ХХК Жинхэнэ Уянга ХХК




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр []


монголын шүүгчид ийм л тэнэг шүү. тэдэнд мэдлэг ч байхгүй, сэтгэл ч байхгүй, шударга ёс ч байхгүй. зөвхөн ашиг сонирхол л бий!


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Дулаан хангамж бол улсын станцад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. Түүнийгээ хаах эрх нь улсад бий. Харин шугам хоолойг барьсан хүн дулаан хангамжийг шийдэх ёсгүй. Зөвхөн хоосон шугамаа аваад үлдэж болно. Бусад байгууллагууд өөр хоолой бариад ашиглаж болно.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Wa ha ha! Aldag garuud shuu!