Эдийн засаг


Үхрийн махны үнэ 16.500 төгрөгт хүрлээ

1 долоо хоног, 6 өдөр TIMES.MN

Өнөөдрийн байдлаар "Миний дэлгүүр" сүлжээ дэлгүүрт үхрийн мах нэг кг нь 16.500 төгрөгт хүрээд байна. Мөн Баянзүрх хүнсний захад нэг кг үхрийн мах 12 мянган төгрөгийн ханштай байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад махны үнэ энэ жил харьцангуй өндөр байгааг махны ченжүүд хэлж байна. Мөн тэдний хэлж буйгаар хөдөөнөөс орж ирж байгаа махны үнэ өндөр байх болсон гэнэ. 

"Хүчит шонхор" худалдааны төвийн ченжүүдийн хэлж буйгаар хөдөөний малчид махаа өндөр үнээр өгөх болсон. Бид нэг кг махан дээр 1500-2000 төгрөг нэмж зардаг. Хорогдлоо тооцоолоод ингэж нэмдэг. Өнгөрсөн жилээс хойш хятадууд мал мах ихээр авах болсон. Энэ жил ч үргэлжилж байна. Махны ханш өсөхөд нөлөөлсөн. Түүнчлэн нөөцийн мах хангаттай бэлтгэхгүй байна. Дээр нь чанар муу байдаг болохоор иргэд нөөцийн маханд итгэхгүй болсон зэрэг шалтгаанаар махны үнэ өсч байна гэж тайлбарлаж байна. 

Хүнсний захуудаар мах авахаар явж байгаа иргэд харин ихээхэн бухимдалтай байна. 3 сая гаруй хүн амтай, 60 сая малтай байтлаа бид хамгийн өндөр үнэтэй мах идэж байна. иргэдийнхээ махны хэрэглээг зохицуулах бодлого дутаж байна гэж шүүмжилж байлаа. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зо    1 долоо хоног, 6 өдөр []


Үхэж байсан оркууд их юм болж дээ. Улаан махаар хүн шулаад баяжижи байсан гэж сонсоогүй л юм байна


Зочин    1 долоо хоног, 6 өдөр [49.0.184.30]


Hezee ch songuuli uguhgui ymar turiin bodlogo bhgui archaagui doroi