Эдийн засаг


Топ татвар төлөгчдөд талархал илэрхийллээ

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтыг ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал нээж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдаг том татвар төлөгчдөдөө талархал илэрхийлээд татварын хуулийн шинэчлэл аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал үүсгэж байгаа талаар танилцууллаа. 2020 оны нэг сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуулиар эрсдэлгүй татвар төлөгчийг татварын хяналт шалгалтанд хамруулахгүй, татварын өр төлөх хугацаа хоёр сар байсныг 24 сар болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацааг таван жил байсныг дөрвөн жил болгосон зэрэг татвар төлөгчийн эрх ашиг хамгаалагдаж байгааг онцлов.

Мөн хуулийн шинэчлэлээр олон улсын татварын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагааны удирдлагыг Монгол улсаас хэрэгжүүлдэг гадаадын аж ахуй нэгжийн татварын харилцаа /CFC rule/, алба татвар ногдох орлогоос хасаж тооцох хүүгийн зардал /interest deductions/, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм GAAR-ийг хэрэгжүүлэх, үндэстэн дамнасан групп нь үнэ шилжилтийн улс бүрээр тайланг гаргадаг болох зэрэг шинэчлэлтүүдийг топ татвар төлөгчдийн төлөөлөл сонирхож хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох журам боловсруулах, хэлэлцүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Мөн хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Татварын ерөнхий газраас гүйцэтгэж, хэрэглээнд нэвтрүүлээд байгаа “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийн товч танилцуулгыг хийлээ. Татварын хуулийн хэрэгжилтийг хангахад аж ахуйн нэгжийг гол төлөөлөн харилцдаг санхүү хариуцсан захирал, нягтлан бодогчдийг урьж, хуулийн шинэчлэл болон цахим татварын системийн шинэчлэлийн хүрээнд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ярилцаж, санал солилцож байгаагаараа энэ удаагийн уулзалт онцлогтой боллоо.

Уулзалтанд “Эрдэнэс таван толгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг, “Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал, “Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд, “ХААН банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа “Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин, “АПУ” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа, “Цайртминерал” ХХК-ийн Төлөөлөгчийн газрын захирал Г.Оюунгэрэл, “Тийс монгол” ХХК-ийн нягтлан бодогч н.Энхжаргал, “Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа, “Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирэв.

Харин ТЕГ-аас Төрийн захиргааны удирдлагын дарга Л.Нэргүй, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Энхжавхлан, Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Б.Болдбаатар, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, Улсын төсөв орлого хяналтын газрын дарга Н.Бямбаа, ТУНС төслийн зөвлөх Д.Хүрэлчулуун, Х.Батбаяр нар байлцаж, ирсэн зочидтой чөлөөт ярилцлага хийв. Үйл ажиллагааны төгсгөлд ТЕГ-ын дарга Б.Заяабал хүрэлцэн ирсэн ТОП татвар төлөгчдөд “Талархал” гардуулав.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК”-ийн Төлөөлөгчийн газрын эдийн засагч, нягтлан бодогч Б.Хүрэлбаатар

“Монголын алт МАК” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Сайнжаргал


“Энержи ресурс” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Болормаа

“Ачит ихт” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Д.Юмин

“Номинтав трейд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал А.Норсмаа

“ХААН банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяа

“Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэсувд,


“Эрдэнэс таван толгой” ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг


 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.