Эдийн засаг


Тавдугаар сарын 11-23 хүртэл Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаана

2 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

БНХАУ, Монгол Улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж 11 дүгээр сарын 2-ны өдөр нийт замын хөдөлгөөнийг нээсэн билээ.

Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн хийж байгаа юм. Харин авто замын өнгөн хучилтын ажлыг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлнэ. Тус ажил 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Иймд тус гүүрний чиглэлүүдийг хуваарийн дагуу хэсэгчлэн хаахаар болжээ. Замыг хэсэгчлэн хааснаар замын хөдөлгөөнд саад учрахгүй ч ачаалал нэмэгдэх тул тус чиглэлд зорчигчдод хэсэгчлэн хаах хуваарийг танилцуулж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.