Улс төр


Захиргааны ерөнхий хуулийг баталж,ЖДҮ-чдийн хэргийг хаана

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

УИХ-ын чуулганаар өнөөдөр /04.26/ Захиргааны Ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж дэмжжээ.   Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ хуулийн төслийг гишүүдээс  нэлээд хамгаалсан.  Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий юу. Энэ талаар судалгаа хийсэн үү. Хуулийн салбарынхан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Бүх зүйлийг Н.Оюундарь гишүүн мэдэж байгаа. Энэ хуулийг оруулж байгаа нь Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлж байгаа гэсэн томьёоллоор оруулж ирж байгаа. Засгийн газрын тогтоол хэлбэрээр томилогддог цөөн тооны орон тоо бий. Энэ хүрээнд ганц нэг маргаан гардаг. Энэ хууль Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудаас гарч байгаа шийдвэр гэсэн хашилттай яваа. Мөн шүүх бол Үндсэн хууль болон түүнээс гарсан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой ч тийм биш болсон. Шүүх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас хуулийн төслийг оруулж ирж байгаа гэлээ.

Харин хуульд үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна.  Хуульч Ж.Эрхэмбаатар “УИХ дээр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ төсөл батлагдвал Захиргааны шүүх ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийг дуудаж чадахгүй болно. Бидний эхлүүлсэн үйл хэрэг юу ч үгүй болно.  Энэ хууль батлагдсан ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн асуудал хэрэгсэхгүй болно гэсэн юм.

2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруул­сан байдаг. Энэ нэмэлтээр Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “Албаны нөлөөг урвуулан ашиглах” гэсэн гэмт хэргийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан өөрөө гардаж бус өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны нөлөөг урвуулан ашигласан үйлдлийг гэмт хэрэгт тооцож ял өгдөг байсныг болиулсан гэсэн үг. Энэ заалт нь “утас цохин асуудал шийддэг” даргыг хариуцлагад татах заалт байсан ч харамсалтай нь одоо тэгэх боломжгүй болсон. Ийнхүү урьдаас хууль зөрчих, зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй үлдэх бүхий л бэлтгэлийг хангаж байжээ гэсэн үг. Одоо прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүдийг Эрүүгийн хариуцлагад татаж чадахгүй байгаагийн учир энэ юм. Ийнхүү ЖДҮ-чид хариуцлагаас мултрах дараагийн алхмаа хийж эхэллээ.  Тэд Захиргааны Захиргааны Ерөнхий хуулийг өөрчилөх гэж байна.


Т.САЙХАН

Эх сурвалж:www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 3 долоо хоног []


Өмхий үхээрүүд улсаар минь тоглож дууслаа.


Зочин    4 сар, 3 долоо хоног []


ХУУЛЬ ГАРСНААР ЖДҮ ХААГДАХГҮЙ ЭЭ. БҮҮ ГОРЬД ГИШҮҮДЭЭ... АРД ТҮМЭН ТА НАРТҮҮХИЙН ӨМНӨ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗААВАЛ АВААЧИНА. ЭНЭ УДААД МУЛТАРЛАА Ч ЭРЛЭГ НОМУН ХААН ШҮҮНЭЭ