Нийгэм


10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав

2 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ы зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу  “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны зам” дагуух “Гермес” төвийн зүүн талын, мөн  Чингүнжавын гудамжинд байрлуулсан самбар гээд журам зөрчсөн 10 гаруй самбарыг буулгаад байна.

Сурталчилгааны самбаруудыг буулгаж, цэгцэлсэн байдлыг харьцуулан хүргэе.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.