Нийгэм


Улаанбаатар-Дарханы замыг өргөтгөх ажлыг ирэх сард эхлүүлэхээр болжээ

3 долоо хоног, 5 өдөр TIMES.MN

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ачаалал их байна, хөдөлгөөний эрчим жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн авто замын аюулгүй байдлыг сайжруулах, засвар шинэчлэлтийг хийх, өргөтгөх нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг харуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 284 дүгээр тогтоолоор энэ чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөх шийдвэрийг гаргасан.

Тус ажлын хүрээнд одоо байгаа 2 эгнээ авто замыг 4 эгнээ авто зам болгохтой нийцүүлэн өргөтгөх ажлыг 2019 оны 05 дугаар сард эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 01-А/145 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралджээ.


Тус ажлыг саадгүй явуулахад орон нутгийн зүгээс бүх талаар хамтран ажиллах, замын зурваст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабел зэрэг инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, барилга объектуудыг Авто замын тухай хуулийн 16.2 дахь заалтыг үндэслэн нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, түгээмэл тархацтай орд газрыг ашиглах, орон нутаг, хот хоорондын ачаа болон хүн тээврийн үйлчилгээг зохицуулах зэрэг асуудлыг хөндөж үйл ажиллагааг зохион байгуулах талаар ярилцлаа.

Тус ажлын хэсэг маргааш дахин хуралдах бөгөөд авто замын зурвас газар орсон барилга объектуудыг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох газруудад нь бичиг явуулж ажлыг эрчимжүүлэхээр боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.