Сонголт


Б.Баатархүү: Буудуулж нас барсан эсэхийг задлан шижилгээгээр тогтооно

1 сар TIMES.MN

100 айлын автобусны буудлын орчимд нэг иргэн буудуулж нас барсан байна гэх мэдээлэл хэвлэл мэдээлэл гараад байна.

Тэгвэл хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 26-ний өдөр буюу өнөө өглөө 6 цаг 15 минутад Цагдаагийн байгууллагад иргэнээс Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айлын автобусны буудлын орчимд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлага авсан даруйд хэргийн газар шуурхай очиход толгойноос цус гарсан байдалтай нас барсан эрэгтэй байсан. Одоогийн байдлаар тус газрыг хамгаалалтад аваад, хэргийн үзлэг явагдаж байна. Буудуулж нас барсан эсэхийг задлан шижилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Мөн тухайн орчинд амьдардаг иргэд, магадгүй гэмт хэрэг үйлдэгдэх үед харсан  хүн байвал Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдээллээ ирүүлж хамтран ажиллахыг хүсэж байна" гэв. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.