Нийгэм


Хилийн зурвасыг давсан түймрийг цурманд оруулжээ

2 сар TIMES.MN

Хэнтий аймгийн Батширээт суманд байрладаг Монгол Улсын хилийн 783 дугаар баганын чиглэлээр ойн түймэр дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 15.13 цагт орж ирсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллахаар  ОБЕГ, ҮАБ, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн хамтарсан нийт 27 алба хаагч “МИ-171Е” загварын нисдэг тэргээр өчигдөр  /2019.04.25/ түймрийн голомт руу ниссэн юм.  Тэгвэл нийт 230 хүн 13 автомашин, 30 морьтойгоор түймрийн зүүн хойд талаас зүүн урд чиглэл 14-15 км-т цурам тавьж түймрийг цурманд оруулжээ . Түймрийн өргөн 15 км, урт 13 км үргэлжлэх бөгөөд урьдчилсан байдлаар 19.500 га ой шатжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.