Нийгэм


Тархи судлалын хүрээлэн байгуулагдлаа

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

АШУҮИС-ийн дэргэдэх Тархи судлалын хүрээлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсайхан, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү мин Пүү, Шанхайн Жиаотоны их сургуулийн захирал Гуочиан Чен, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар уригдан ирж оролцлоо.

   Энэхүү үйл явдал нь Монгол Улсад анх удаагаа АШУҮИС-ийн харьяанд Тархи судлалын хүрээлэн үүсгэн байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Тус хүрээлэнг үүсгэн байгуулснаар орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх, гадаад дотоодын судалгааны төвүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдэнэ. Тархи судлалын хүрээлэнгийн олон улсын эрдэмтдийн зөвлөлийн Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер, БНХАУ-ын Шинжлэх Ухааны академийн харьяа тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү Минг Пүү нар АШУҮИС-ийн Тархи судлалын хүрээлэнд дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдсэн.

  Мөн АШУҮИС-ийн цөм лабороторийн нөөц бололцоонд тулгуурлан тархи судлалын хүрээлэнг байгуулж байгаа бөгөөд цаашдаа генийн инженерчлэлийн технологийг нэвтрүүлж, хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, Парконсоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаар судалгаа хийх ажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.