Нийгэм


Ой, хээрийн түймэр хил давж орж иржээ

2 сар TIMES.MN

Хэнтий аймаг Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-аас2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12:42 цагт хиймэл дагуулын мэдээллээр ой, хээрийн гал түймэр хил давж орж иржээ.

 

Түймрийн голомтод Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 алба хаагч, 1 автомашин, Үндэсний Аврах бригадаас 20 алба хаагч, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, хилийн цэргээс 53 алба хаагч, 4 автомашин, орон нутгаас 10 иргэн, 4 автомашин, 15 морь нийт түймрийн голомтод 67 хүн, ЗХ-ний 303-р ангиас 1 нисдэг тэрэг, 6 автомашин, 15 морьтойгоор ажиллаж байна.

 

Түймэрт урьдчилсан байдлаар ойн бүсийн 600 га талбай өртөж шатсан байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “МУ-аас ой хээрийн түймэр хил даван ОХУ-н нутаг дэвсгэрт орсон” гэсэн мэдээлэл гарч байгаа нь худал гэдгийн албаны хүмүүс онцолж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.