Улс төр


Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ

7 сар TIMES.MN

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Засгийн газраас 2016-2018 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтээ 3-р сарын 28-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. МАН-ын бүлгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжилтэд дүгнэлт хийх, 2019-2020 онд анхаарах ажлуудын талаар чиглэл боловсруулах ажлын баг гаргахаар шийдвэрлэсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, “Засгийн газраас мөрийн хөтөлбөрөө 50.5 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ тодорхойлохдоо ажил нь эхэлсэн ч бүрэн дуусаагүй л бол хэрэгжилтийг тэг хувиар дүгнэсэн. Цаашдаа нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, томоохон төслүүдийг эхлүүлэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл зэрэг олон асуудалд анхаарах шаардлагатай байна” гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.