ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Бүгд наймрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн орлогч сайд Огородников Александр Сергеевичийг хүлээн авч уулзлаа.

  Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийн хүрээнд нийлүүлэгдэх Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн гал түймэр унтраах, аврах ажиллагааны зориулалтын автомашин, техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн талаар хэлэлцлээ.

 Төслийн хүрээнд 15 нэр төрлийн 72 ширхэг автомашин, техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэх юм. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.