Нийгэм


Бага насны хүүхдэд ёс бус шаардлага тавьсан СӨХ-ны ажилтныг саатуулжээ

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчуулж буй мэдээлэл гурав хоногийн өмнө  олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулав.

Бага насны хүүхдэд ёс буй шаардлага тавьж зургийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн СӨХ-ийн ажилтныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулан шалгаж эхэлжээ. Хэргийг тодруулбал, “Хайрхан СӨХ”-ны ажилтан бага насны хүүхдийг нийтийн зам талбай руу бие заслаа хэмээн загнаж, дарамталж, цамцаар нь шээсийг нь арчуулж, зургийг нь цахим орчинд нийтэлсэн юм. Ингэхдээ тус байрны оршин суугчдынхаа фейсбүүк группэд "Дургүй хүрээд шээсийг нь арчууллаа. Хүүхдүүддээ ухаан суулгая даа эцэг, эхчүүдээ" хэмээн бичжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 сар, 3 долоо хоног [203.91.118.247]


Нялх амьтаныг яахан уу, Нэг сайн зандраад л явуулахад болно ш дээ


Зочин    4 сар, 3 долоо хоног [43.228.129.131]


Өөрөө үр хүүхэдгүй юм байлгүй дээ. Муу адгуус битгий үр хүүхэдтэй болоорой.