Улс төр


Ерөнхий сайд тэргүүлж, Л.Оюун-Эрдэнэ топ гуравт орж ирэв

2 сар TIMES.MN

“Сант Марал” төвөөс өнгөрсөн долоо хоногт ээлжит судалгаагаа танилцуулж, топ улстөрчдийг зарлалаа. Судалгаагаар иргэдийн 24.3 хувийн саналаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх топ улстөрчдийн жагсаалтыг тэргүүлж, 21.5 хувийн саналаар Ерөнхийлөгч Х.Баттулга удаалсан байна. Харин  гуравдугаарт ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бичигдэв. Ийнхүү тэрээр анх удаа топ гуравт багтаж байгаа юм. Хамгийн сүүлд гаргасан судалгаатай харьцуулахад Ерөнхийлөгч нэг байр ухарч, Ерөнхий сайд тэргүүн байрт оржээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ах нарынхаа араас нэхэж гарч ирсэн нь энэ удаагийн судалгааны онцлог байв. Түүнчлэн топ улс төрчдийн жагсаалтад Төрийн гурван өндөрлөгийн нэг, УИХ-ын дарга Г.Занданшатар багтсангүй.

Топ гурвын араас УИХ-ын гишүүн Ж.Батзандан (12.8 хувь), МАХН-ын дарга, Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр (12.2 хувь) “Бүгд найрамдах” намын дарга Б.Жаргалсайхан (8.0 хувь)-иар жагсчээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж (5.7 хувь), С.Жавхлан жагсаалтын наймд (5.3 хувь)-иар, МАХН-ын  дэд дарга С.Ганбаатар (5.0 хувь), АН-ын дэд дарга Р.Амаржаргал (4.6 хувь)-иар топ 10-т багтаад байна. Өнгөрсөн хугацаанд жагсаал цуглаан зохион байгуулж,  ард түмний хайртай хүү хэмээгдээд байсан УИХ-ын таван гишүүнээс энэ удаагийн судалгаанд гурав нь нэлээд дээгүүр давхижээ. Харин УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар топ жагсаалтад хараахан багтаагүй байна.

Түүнчлэн хөдөө орон нутагт хамгийн нэр хүндтэй улстөрчөөр Ерөнхийлөгч Х.Баттулга нэрлэгдсэн байна. Тухайлбал,  Архангай аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 26.2 хувиар тэргүүлсэн байна. Түүний араас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 24.6 хувь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 20.0 хувийн саналаар удаалжээ. Мөн Дорноговь аймагт Ерөнхийлөгч Х.Баттулга 27.1 хувийн саналаар тэргүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 22.9 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 18.6 хувийн санал авсан байна. Тэгвэл Булган аймагт явуулсан асуулгаар уг жагсаалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 33 хувийн саналаар тэргүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулга 18.0 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 16.0 хувийн санал авчээ. Дорнод аймагт ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх 30 хувийн саналаар тэргүүлжээ. Түүний араас Ерөнхийлөгч Х.Баттулга 25 хувь, МАХН-ын дарга Н.Энхбаяр 17.5 хувь, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 17.5 хувийн саналаар жагссан байна.

Улс төрийн намуудын рейтэнгийг МАН 12.9 хувиар тэргүүлж,  АН 7.3 хувиар удаалж, МАХН 3.8 хувиар  топ гуравт багтжээ.

Засгийн газрын үйл ажиллагаанд судалгаанд орсон иргэдийн 61.3 хувь итгэхгүй байна гэжээ. Түүнчлэн  иргэдийн 64.6 хувь нь дарангуйллын тогтолцоо руу орчихлоо гэж үзсэн, маргааш сонгууль болбол иргэдийн 84 хувь нь оролцоно гэж хариулжээ.


Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар []


Энэ. худлаа. Мөнгө. хүүлэгчдийг. зайлуулах. Намчирхах. ямар. хор. уршиг. авчрав.


Зочин    2 сар []


Ариа ч дээ. Ийм юм гэж байх уу. 20 оны сонгуульд нэг иймэрхүү л хүмүүүс дээгүүр давхих юм биз дээ.


Зочин    2 сар []


Эд нар дотор М.Энхболд лугаа сөйн хүн алга даа?!


Зочин    2 сар []


Эд нар дотор МЭнхболд дарга шиг тулх жудагтай том улс төрч байхгүйшдээ?!


Зочин    2 сар []


Эд нар дотор М.Энхболд шиг тулхтай туршлагатай сайн улс төрч байхгүйшдээ?!


Irgen    2 сар [192.82.64.220]


Ulsaa samarch baigaa khumuusiin sudalgaa yum bna


Зочин    2 сар [202.72.244.172]


Бандааж Гантулга гэж гэмт хэрэг тэр тусмаа хүчин хийсэн шоронд байх ёстой хүн бур эрх чөлөөтэйгээр барахгүй ТӨРИЙН алба ажил хажиж байГаа нь үнэхээр харамсалтай.шинэ МАНАН үүсчээ.