Дэлхий


Амберийн дуут дохио буюу Аmber Alert гэж юу вэ?

2 сар TIMES.MN

Энэ бол Америк болон дэлхийн улс орнуудад бага насны хүүхэд алга болох хүч хэрэглэн барьцаалах, сураггүй алга болсон гэх дуудлага өгөх үед тухайн хотын оршин суугчдын утсанд дуут мессеж ирэх, замын хөдөлгөөний үед анхааруулах том самбарт гарч хүүхэд алга болох үеийн байршилыг мэдээлэх дуут дохио юм байна.


2017 оноос дэлхийн бүх оронд хэрэгжүүлэх хөтөлбөр санаачилан боловсруулж байгаа хэмээж байна.
Амбер Хагерман 9 настай охин Америкийн Техас муж улсад амьдарч байсан. Дүүгийн хамт гэрээсээ 3 минут орчим явах олон хөлийн газар тоглож байсан ч дүү нь түрүүлж гэртээ орж ирэхэд өвөө нь ач охиноо харахаар очиход ор сураггүй алга болсон охин юм. Амбер 1996 онд алга болсны 4 өдрийн дараа уснаас олдсон ч одоо болтол гэмт хэрэгтэн олдоогүй. Охиныг нэгэн эр чирсээр машиндаа орохыг харсан гэрч байсан, цагдаа нар дуудлага аваад 5 минутын дараа хэргийн газар ирсэн ч энэ хэрэг ул мөргүй замхарсан байна.


Америкийн ард түмэн гэрчтэй хэргийн эзнийг огт олж чадаагүй учир хүүхдүүдээ гадагш гаргаж тоглуулах, ганцааранг нь явуулах зэргээс эмээж байв. Олон нийтийн зүтгэлтэн нэгэн бүсгүйн санаачлагаар хүүхэд алга болсон гэх дуудлага өгмөгц алга болсон газрыг нийтэд мэдээлэх нь асуудалын гол хэмээжээ.
Үүний үр дүнд гэрчтэй ч гэмт хэргийн золиос болсон Амбер охины нэрээр нэрлэгдсэн дуут мессеж, олон ниит гудамж талбайд байх том мэдээллийн самбарт гаргаж байх хууль батлагдан хэрэгжүүлж байгаа юм байна.

СайханУул.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.