Нийгэм


Есөн настай Б.Ундармаа охин сураггүй болоод зургаа хонож байна

1 сар TIMES.MN

Энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай Б.Ундармаа охин алга болоод өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Охин тоглоомын талбайд тоглож байгаад тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болсон байдаг. Охиныг сураггүй алга болсноос хойш орон даяар эрэн хайж ажиллагааг зохион байгуулж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсгийн нийт 80 гаруй хүн нэгдэж эрлийн ажиллагааг шуурхай явуулж байна.

Ажлын хэсгийнхэн сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажлыг явуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.