Газар дээрээс нь


Ж.Батбаясгалан: Нийт найман хүн хордлогын эмчилгээ хийлгэж байна

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 15:47 цагт Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрийн осол гарлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн албан хаагчид түргэн шуурхай ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавд нь авран туслах ажиллагаа явуулж, анхан шатны  тусламж үйлчилгээг үзүүлж, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн хэдий ч амь үрэгдсэн дөрвөн хүн үрэгдсэн цогцосыг алдагдсан лагаас гарган авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, УСУГ-ын дарга Т.Төрхүү нар мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: Нийслэлийн Засаг даргын захирамжаар шуурхай ажлын хэсэг байгуулагдсан. Төв цэвэрлэх байгууламжид дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсдсэнтэй холбогдуулаад, үүсэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.  Ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжийн лаг хүлээж авдаг насосны станцыг 48 цагийн дотор горимонд нь орж ажилуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Өчигдөр гарсан ослоос үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 см-ийн зузаантай лаг хуримтлагдсан байгаа. Лагийг шингэлж, зайлуулах ажил үргэлжилж байна. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болно. Холбогдох байгууллагын албан хаагч нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлж байгаа. Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайханэмгэнэл илэрхийлж, мэдээлэл хийсэн. Үүгээр дамжуулж мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өмнөөс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна.

Мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад учруулах эрхгүй. Тиймээс Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу, ажлын хэсгийн хуульд заасан эрх хэмжээний хүрээн дэхь мэдээллийг хүргэж байна. УСУГ-ын дарга болон Нийслэдийн Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу тухайн осол гарсан газар онцгой горимд шилжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн дахин энэ орчинд осол гарахаас урьдчилан сэргийлж, лагийг цэвэрлэснээр холбогдох байгууллагууд ажлаа хийж, мөрдлөгө явуулах боломж бүрдэнэ. 

Осол гарсан орчимд амь насаа алдсан дөрвөн хүнээс гадна хэд хэдэн хүний эрүүл мэнд нилээд хурцаар хөндөгдсөн. Хамт ажиллаж байсан дөрвөн цэвэрлэх байгууламжийн ажилтан, мөн гэрээгээр ажиллаж байсан хувийн компаний нэг ажилтан хурц хордлогод орж хордлогын төвд очсон байгаа. Өнөө өглөөний байдлаар нийт найман хүн хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа биеийн байдал тогтвортой байна" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.