ХСҮТ-ийн эмч нар элэг шилжүүлэн суулгах 10 дахь удаагийн хагалгааг амжилттай хийлээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

ХСҮТ элэг шилжүүлэн суулгах арав дахь удаагийн хагалгаагаа амжилттай хийлээ. Гэхдээ энэ удаагийн хагалгаа Энэтхэгийн туршлагатай эмчтэй хамтран хийснээрээ онцлогтой. Тус улсын Нойда хотын “Фортис” эмнэлгийн Элэгний төвийн захирал, элэгний мэс заслын эмч Вивек Виж Монгол улсад хүрэлцэн ирж, ХСҮТ-ийн эмч нарын багтай хамтран дээрх хагалгааг хийсэн байна.

Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр болсон хагалгаа амжилттай хийгдэж, өвчтөний бие хяналтад хэвийн байгаа аж. Вивек Виж нь сүүлийн долоон жилийн хугацаанд манай улсын 70 орчим хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байгаа нь энэ юм.

“Фортис” групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг томоохон байгууллага гэж хэлж болно. Нийт 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, 23 мянган ажилтантай бөгөөд өдөрт 3000 өвчтөнд үйлчилгээ үзүүлдэг сүлжээ эмнэлэг ажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.