Сонголт


Танилц: 2-12 насны хүүхдүүдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүдийн жагсаалт

1 долоо хоног, 4 өдөр TIMES.MN

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгууллаа.

Хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо, Шүд, эрүү, нүүрний төв, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус тус төлөөллүүд оролцов.

Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос  хөдөө орон нутгийн 84, нийслэлийн  115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдах боллоо. Дээрх эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Эрүүл мэндийн байгууллагаас амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг  худалдан авах гэрээ”-г байгуулаад байна.


2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах ба зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм. Хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх харин эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжих юм.

2-12 насны хүүхдэд ЭМД-аар үйлчлэх эмнэлгүүд сонгогдлоо

Нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар: 

·         1408 сурагч

·         66.0 хувь чихэрлэг ундаа уудаг 

·         39.1 хувь нь хямд үнэтэй чихэр хэрэглэдэг гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Шүдний өвчлөл сүүлийн жилүүдэд огт буурахгүй байгаа нь нэг талаараа иргэдийн ухамсар, мэдээлэлгүй, зөв дадалгүй байгаатай холбоотой талаар эмч хэлж байна. Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хувьд жилд 100 гаруй мянган хүн үйлчлүүлдэг байна. Гэсэн хэдий ч шүдний эмнэлгийг зорин эмчлүүлж байгаа иргэдийн, ялангуяа хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага өндөр байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


герман японд хүүхэд шүдэнд хортой юм идсэн тохиолдолд шууд шүдийг нь газар дээр нь угаалгаж сургасан байдаг юм байна лээ.манай монголд сахартай чихэрлэг ундаа транс тосны татварыг нэмэх нь зөв.харин насанд хүрэгчид давс өөхнөөс болгоомжлох нь зөв