Сонголт


Ө.Энхтүвшин: 40 сая ам.долларыг Стандарт банкинд шилжүүлсэн

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Шадар сайд Ө.Энхтүвшин,“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар  “Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Английн шүүхийн шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол "Стандарт" банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан.

Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Эхний ээлжинд гадаадын өрөө төлөөд, дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр төлүүлэх саналыг Засгийн газар дэмжсэн. Нөгөө тал шууд уулзахгүй байсан бөгөөд төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьсан. Тиймээс АНУ-ын компанийг зуучлагчийг олж, яриа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр удаан хугацаанд хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас гаргаж, Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.