85 настай Ц.Раднаа дээд амжилт эвдэж дэлхийн аварга боллоо

7 сар, 3 долоо хоног TIMES.MN

Польш улсын Торун хотноо болж буй хөнгөн атлетикийн Мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйүүдийн 400 метрийн гүйлтийн уралдаанд манай тамирчин 85 настай Ц.Раднаа түрүүлж, аварга боллоо. Ингэхдээ тэрээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож 1:20.65 цагаар дээд амжилтын эзэн болсон юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат ахмад багш Ц.Раднаа нь өдгөө 85 настай.


Түүний амжилтыг 81 настай Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд манай баг тамирчид одоогоор гурван мөнгөн медалийн эзэн болсон байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.