Нийгэм


Мотоцикль онхолдож, 27 настай залуу амиа алджээ

1 сар TIMES.MN

Энэ сарын 23, 24-ний буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 468 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 319 дуудлага иржээ.

Осол, хэргийн улмаас нийслэлд 11 хүн гэмтэж бэртсэн бол орон нутагт 1 хүний амь нас хохирчээ. Баянхонгор аймгийн нутаг “Хар чулуут” гэх газар шороон замд "Мустанг-5" маркийн мотоцикль онхолдож, 27 настай жолооч А амиа алджээ.

Баянгол дүүргийн нутаг 25-р эмийн сангийн уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь унадаг дугуй унаж явсан 21 настай Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж "Ractis" маркийн автомашины жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.

2018 оны байдлаар Монгол Улсад 55926 мотоцикль бүртгэлтэй байгаагийн 86,4 хувь буюу 48333 нь орон нутагт замын хөдөлгөөнд оролцож байгаа нь хөдөө, орон нутгийн замд мотоцикльтой холбоотой осол, хэрэг ихээр бүртгэгдэх нөхцөл болж байна. Тэр дундаа Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Дорнод, Дундговь, Хөвсгөл, Увс аймгуудын мотоциклын хэрэглээ бусад аймгуудаас илүү байна. Иймд иргэд мотоциклоо улсын бүртгэлд бүртгүүлэх, унаж хэрэглэхдээ хамгаалалтын малгай, бусад хамгаалах хэрэгслийг хэрэглэх зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.