Улс төр


ЗХЖШ-ын дарга А.Ганбат ажлаа хүлээн авчээ

1 сар TIMES.MN
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томиллоо.  Тэрбээр өчигдөр ажлаа хүлээн авсан байна. Ёслолын арга хэмжээнд  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцов.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд хандан үүрэгт ажилдаа орж буй А.Ганбатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчинд алба хаасан туршлага, мэдлэг, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилсон талаар танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…А.Ганбат нь 1969-1979 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб,  оператив-стратеги мэргэжлээр тус тус төгссөн боловсролын доктор зэрэгтэй.

1983 онд Монголын Ардын армийн 019 дүгээр ангийн сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Зэвсэгт хүчинд 31 жил ажилласан” зэрэг намтар, туршлагийг нь танилцуулж, ажлын амжилт хүслээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар []


Зүүн баян,иин цэргиин ангид амь насаа барсан хүүгиин ар гэриин хохирлыг бхя хүлээн завшөөрөх хэрэгтэй Энэ шинэ дарга нэг тииш нь болномоор юмаа


Зочин    1 сар [203.91.118.180]


Энэ харин гайгүй шудрага юм болчлоо. Бямбажав Даваа нар 9 жил балласан даа