Нийгэм


Ерөнхий прокурорын орлогчоор Ш.Эрдэнэбилэгийг санал болгожээ

1 сар TIMES.MN

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг орлох хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн.  УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байгаа.  Тэгвэл Улсын ерөнхий прокурорын орлогчоор хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэгийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлжээ. Хуульд зааснаар Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх ёстой юм.


Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосон Ш.Эрдэнэбилэг нь 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор ажиллаж байгаад 2012-2014 онуудад Булган аймгийн прокуророор ажиллаж, 2014 онд Дүүргийн II прокурорын газарт шилжин ирсэн бөгөөд одоогоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа юм. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.