Дэлхий


Тэргүүн охин Дарига спикер болжээ

1 сар TIMES.MN

Казахстаны тэргүүн охин 56 настай Дарига Нурсултаныч Назарбаева парламентын дарга болжээ. Албан ёсны гэрлэлтээсээ Дарига, Динара, Алия гэсэн 3 охинтой мөнхийн ерөнхийлөгчийн хүүхдүүд одоо бүгд тэрбумтнууд. 



Залуудаа Дарига МГУ-г орхин Казахстандаа очиж Кировын нэрэмжит их сургууль төгсчээ. Даригаг цэцэрлэгт байхад л эцэг нь намын том дарга байв. Ардчилал ялмагц эцгээ Казахстаны Ерөнхийлөгч болоход тэргүүн охин 27-той байжээ. Дарига хожим нь түүх, улс төр судлалаар докторын зэрэг хамгаалсан юм байна. Назарбаев охиндоо улсынхаа Радио телевизийг захируулснаар Тэргүүн охины улстөрийг карьер нь эхэлсэн юм. Дарига 20 насандаа Рахмат Алиевтай гэрлэж 3 хүүхэд төрүүлсэн. Харамсалтай нь хүргэн Алиев Казахстанаас зугтаж, 2015 онд Австрийн шоронд нас баржээ.


Өнгөн дээрээ Токаев ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ч парламент Тэргүүн охины гарт орсон нь энэ. Цаашлаад үлгэрийн мэт өнөөх Астана хотын нэр Нурсултан болсон байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.