Нийгэм


ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангид гавьяат хуульч Б нь амиа алдсан хэрэг  гарсан. Мөн  Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явж байгаад осолдож, нэг нь нас барсан, хоёр хүн бэртсэн зэрэг ноцтой зөрчил илэрсэн. 

Дээрх ноцтой асуудлуудад хариуцлага хүлээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.  Тэрбээр дараагийн дарга томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийх аж. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.