Нийгэм


Булган аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлжээ

4 сар TIMES.MN

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ. 

 

Хяналт шалгалтаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаатай холбоотойгоор аймгийн засаг даргад зөвлөмж хүргүүлсэн байна.

 

Мөн тус комиссоос Хэнтий аймгийн Хэрлэн суманд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалт хийжээ.2019 оны 03 дугаар сарын 1, 5-ны өдрүүдэд Комиссын орон нутгийн ажилтан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р цэцэрлэгт Мэргэжлийн хяналтын газрын холбогдох улсын байцаагчтай хамтран тус цэцэрлэгийн багш, ажилчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт танилцаж, Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах, эвлэлдэн нэгдэх болон бусад эрхийн хэрэгжилтийг шалгаж, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах талаар холбогдох байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх, тодорхой арга хэмжээ авхуулах зорилгоор хяналт шалгалтын ажлыг зохион байгуулав.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.