Зураг & Видео


Исламын улс бүлэглэл-Түүний толгойг 1 сая доллараар үнэлж байжээ

1 сар, 1 долоо хоног TIMES.MN

Жоанна Палани — 23-настай байв. Дани улсад улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байсан оюутан охин байлаа. ИУБ яагаад бүсгүйн толгойг сая доллараар үнэлж байсан бэ. Ирак Сирийн дайнд энэ бүсгүйн суманд шилдэг 100 дайчнаа алуулсан учир ямар үнээр ч хамаагүй бүсгүйг олохоор улайрч байв.  Жоанны Иран-Курдын дүрвэгч, Персийн булангийн дайны дараа Ираны Рамади хэмээх дүрвэгсдийн хуаранд мэндэлсэн охин юм. 9 наснаас зэвсгийг онцгой хэрэглэж сурсан мэргэн бууч бүсгүй 2014 онд Копенгагены коллежид суралцахаар Сири улсаас очиж байв. Тэрээр өөрийгээ эмэгтэйчүүдийн дарлал секс боолчлолын эсрэг тэмцэгч болно хэмээж байжээ.




Сирийн дарангуйлагч Асадын дэглэмийг эсэргүүцэж байсан бол тэрээр Исламын бүлэглэлийн эсрэг тэмцэгч болсон юм. Фронтын шугамдээр 9 хоног байсан байж олон дайсныг устганаас эхлэн 2015 оны 9 р сараас дайны халуун цэг дээр тулалддаг охин Катар улсад гурван долоо хоног шоронд суун бичиг баримтаа хураалгаж байв. Харин Исламын бүлэглэл шуурхай мөрдөж түүний толгойг өндрөөр үнэлсэн учир Дани улсын засгийн газар бүсгүйг гадагш гарахыг хориглож байв. Дани улс халдлагаас болгоомжилж буйгаа анхааруулсан аж.


«Би дуугүй сууж аливаа аюулаас айхыг хүсэхгүй гэж бодож байна. Миний тэмцэл эрх чөлөө аюулгүй байдал иртэл үргэлжлэх болно». Тэрээр ингэж хэлсэн.


Гэвч ...


Туркийн хилийн дэргэдэх Кобани хотод бүлгийнхээ хамт Исламын улсын дайчдад бүслэгдэн ширүүн тулааны эцэст бүгд алагджээ. Исламын улсынхан мэргэн бууч бүсгүйн цогцсыг зэрэмдэглэж толгойг нь тасалсан. Курдын талын мэдэгдсэнээр тэдний бүлгийн байрлалыг Туркууд Исламын улсынханд мэдээлсэн нь үнэн байжээ.


Сайхан Уул




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар, 1 долоо хоног []


Бичих ч гэж дээ зайлуул


Зочин    1 сар, 1 долоо хоног [203.217.139.225]


ямар аймаар дайчин охин бээ,