Шар


Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий удахгүй нярайлна

8 сар, 1 долоо хоног TIMES.MN

"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн амьдралаа шинээр эхлүүлж байгаа талаар цахим сүлжээгээр зарласан билээ. Түүний гунигийг үргээн амьдралд нь гэгээ татуулан орж ирсэн эмэгтэйг Ананда хэмээдэг. Дизайнер мэргэжилтэй уран бүтээлч бүсгүй Ананда өөрийн сонирхлоор олон ч зүйлийг хийдэг ажээ.  Аз жаргал, баяр баясалаар дүүрэн байгаа  Т.Дэлгэрмөрөнгийнх гэж айл шинэ хүнээ хүлээж авахаар зэхэж буй аж. Энэ талаараа дуучин залуу өөрийн цахим хуудсандаа “Солонгон аашт Зөөсий бид хоёрыг бүтэн болгодог.Тэр маань тун удахгүй маамуулна аа. Хаврын улирал хүн бүрийг ядраадаг. Харин тэр улам л жавхаажаал, харах тусам хайр хүндлэлийг минь энэ богино хугацаанд улам ихээр татаж, ханаж цадаагүй тэр нэгэн эдлэх ёстой байсан амьдралыг утга учиртай болгоод л бид үнэхээр утга учрыг олох мэт ээ. Хэсэг хугацаанд хэл чимээгүй болно оо хэл амнаас холуур дайжина аа. Үүнийг хүн бүр мэднэ ээ. Биднийгээ гэсэн сайхан сэтгэл бүхэнд чинь өнгө нэмж таны хүндлэл дотор бидний хайр ургаж байдаг. Бид түүнийгээ сайн сайханд тултал хайрлана хамгаална аа.

Буянаар учирсан амраг минь
Буурал хорвоог жаргаж элээнэ ээ
Далайн сувд шиг дэргэд гэрэлтэх
Солонгон аашт аймаар аашт 
Хайртай чамдаа” гэж бичжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    8 сар, 1 долоо хоног []


Баяр хүргэе Өнөр өтгөн айл болоорой