2019,2-Р Сар,28


СЭТГҮҮЛЧ:


TIMES.MN




Газар дээрээс нь


С.Ууганбаяр: Хэргийн газраас гэрээслэл, камерийн бичлэгийг хураан авсан

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр байранд амь насаа алдсан шүүгчийн асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


Мөрдөн байцаах албаны дэд дарга, Цагдаагийн хурандаа С. Буянжаргал : 2019 оны хоёрдугаар сарын 24-ний 00 цаг 15 минутад Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар утсанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид баривчлагдсан байсан 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан талаар дуудлага мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгт ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.


Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэн ахлан  мөрдөгч, Цагдаагийн хошууч С.Ууганбаяр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид  Л.Бямбаа нас барсан хэрэгт мөрдөн байцаах албаны даргын тогтоолоор ажлын хэсэг  байгуулан ажиллаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач Л.Бямбааг санаатай алсан, захиалгаар алсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаар хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагааг бүх талаас нь шалгаж тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар цагдан хорих 461 дүгээр ангийн хяналтын камерийн бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авсан. Хяналтын камерийн бичлэгт үзлэг шалгалт явагдаж байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтууд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон байгаа. Одоогоор дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг бид хурдан шуурхай бүх талаас нь бүрэн бодитой явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Бид Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 29.3 зүйлд зааснаар зөвхөн Прокурорын зөвшөөрснөөр Прокурорын мэдэгдэх бололцоотой гэж заасан хэмжээнд өнөөдрийн мэдээллийг хүргүүлж байна " гэлээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав

Талийгаач амиа хорлосон уу эсвэл гадны нөлөөтэй эсэхийг тогтоогоогүй байгаа юу?

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн амь хохирогчид хийсэн шинжилгээний шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Гэрээслэл үлдээсэн гэдэг нь үнэн юмуу?

Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хурааж авсан. Тухайн гэрээслэлийг бид мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд шинжээч томилсон байгаа. 

Камерийн бичлэг алдагдсан гэсэн мэдээлэл байсан үнэн үү?

Камерийн бичлэгийг бид тухайн үед хэргийн газрын үзлэг хийхдээ эд мөрийн баримтаар хураан авсан байгаа. Гадуур алдагдсан зүйл бол байхгүй.

Талийгаачийг авлигалын хэргээр шалгаж байсан уу?

Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдаас ажлын хариуцлага алдсан гэх асуудлыг энэ хэрэгт холбогдох шалгалтын ажиллагааг хийгээд явж байгаа. 








Холбоотой мэдээлэл


СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
СЭТГЭЛ ТАТАГДСАН БОДГАЯА
1 сар, 1 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.