Зам тээврийн осолд 15-19 насныхан өртөх тохиолдол нэмэгджээ
3 цаг, 58 минут
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө
4 цаг, 16 минут
Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашигл…
6 цаг, 53 минут
Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний …
9 цаг, 15 минут
“Зээл гаргана” гэсэн зараар 100 сая төгрөг залилсан этгээдү…
9 цаг, 33 минут
Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэд…
12 цаг, 9 минут
“Койнчид”-ыг улс төрийн шантааж аврах уу?!
12 цаг, 18 минут
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ –цуврал 3
1 өдөр, 3 цаг
Хүүхдийн нэг эмчид ногдох ачаалал ердийн үеэс 1.5-2 дахин и…
1 өдөр, 4 цаг
Цагаан даваанд нохойг унтуулж устгадаг үйлдвэр байгуулна
1 өдөр, 6 цаг
Ц.Товуусүрэн: Эхний үе шатанд асуултуудыг нууцлах нь иргэди…
1 өдөр, 9 цаг
Я.Содбаатар: Хаврын чуулган эхэлснээс 14 хоногт Ерөнхийлөгч…
1 өдөр, 9 цаг
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдий…
1 өдөр, 9 цаг
ХНХЯ: Өрхийн мэдээлэл нь зөрүүтэй бол ирэх сарын 8-наас өмн…
1 өдөр, 9 цаг
Д.Сарангэрэл НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхгүй…
1 өдөр, 10 цаг
Тайгад аялсан тэмдэглэл –цуврал 2
1 өдөр, 11 цаг
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэд…
1 өдөр, 11 цаг
Бээжин чиглэлд өнөөдрөөс нислэг үйлдэж эхэллээ
1 өдөр, 11 цаг
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Е…
1 өдөр, 13 цаг
С.Эрдэнийн АН-ын даргаар Д.Ганбат тодорлоо
1 өдөр, 13 цаг
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!
1 өдөр, 13 цаг
Дуудлагаар ирдэг Туяа
4 өдөр, 5 цаг
Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх материалыг УДШ-д хүр…
4 өдөр, 8 цаг
Улсын хэмжээнд 13 хүн хэвтэн эмчлүүлж байна
4 өдөр, 10 цаг
Жингээ хянахаар дэглэм барих гэж байгаа хүмүүсийн анхаарах …
4 өдөр, 10 цаг
ТАЙГАД АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ цуврал 1
4 өдөр, 12 цаг
13А маягтыг цахимд шилжүүлэх туршилт ирэх долоо хоногоос эх…
4 өдөр, 12 цаг
Хятадын Цагаан сарыг дэлхий даяар тэмдэглэв
4 өдөр, 13 цаг
"Приус" машины нүүрсэн яндан хулгайлсан 200 гаруй хэрэг бүр…
4 өдөр, 13 цаг
Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шат эхэллээ
5 өдөр, 5 цаг
АБГББХ: Долоон хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг…
5 өдөр, 8 цаг
11 аймгийн 22 суманд цагаан зудтай байна
5 өдөр, 9 цаг
С.Эрдэнэ: АН-ын даргын сонгуулийг албан ёсоор зарлаж байна
5 өдөр, 9 цаг
Нугасны эмгэгийн эмийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас…
5 өдөр, 9 цаг
Нүүрсний хэргээр 13 тэрбумын хөрөнгө битүүмжилж, 66 хүнийг …
5 өдөр, 10 цаг
Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн хамтын ажилла…
5 өдөр, 11 цаг
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулгын асуулт дотор “шинэ…
6 өдөр, 5 цаг
Д.Амарбаясгалан: ЗГ-аас Үндсэн хуулийг шинээр бичих санаарх…
6 өдөр, 6 цаг
Замын-Үүд-Эрээн чиглэлд 10 минут тутамд автобус явж эхэллээ
6 өдөр, 7 цаг
Тархины хоргүй хавдрын төлбөрийн 85 хувийг хөнгөлнө
6 өдөр, 7 цаг
Амжилтын түүх: Орчин үеийн Үнсгэлжин буюу Мэрайя Кэригийн т…
6 өдөр, 7 цаг
Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа
6 өдөр, 12 цаг
Танилц: Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буц…
6 өдөр, 12 цаг
Эдийн засгийг тогтворжуулах, экспортыг дэмжих хөтөлбөр боло…
6 өдөр, 12 цаг
Жүдо бөхийн энэ оны анхны Гран При тэмцээнд Монголын залуу …
6 өдөр, 12 цаг
Ирэх сараас ипотекийн зээл олголт хэвийн болно
6 өдөр, 12 цаг
НӨАТ-ын буцаан олголтыг 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ
1 долоо хоног
Шархад, Баянхошууны 10 мянган айлыг орон сууцжуулна
1 долоо хоног
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таван эрдэмтэнд академич хэргэм хүрт…
1 долоо хоног
С.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан учир шүүх хурлыг хойшл…
1 долоо хоног

Монгол улсын агаарын зайн 80 хувь шинэчлэгдлээ

Монгол Улсын агаарын тээврийн салбар энэ жил агаарын зайн цогц шинэчлэл хийснээ дэлхийд зарласан. Тодруулбал, Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, 2022 оны аравдугаар сарыг 06-ны өдрөөс ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын агаарын зайн 80 хувь нь шинэчлэгдэж, Монгол Улс агаарын зайн нийт 98 хувиа харж, удирдаж байна.
 
Агаарын зайн шинэчлэл хийгдсэнээр манай улсыг тойрон өнгөрдөг нислэгүүдийг татах боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд харж байна. 2019 онд хоногт 450, нийт 133 мянган онгоц  Монгол улс  дээгүүр нисэн өнгөрч байсан бол 2025 онд 250 мянгад хүргэхийг зорьж байгаа юм. Агаарын зайгаа шинэчлэж, эдийн засгийн үр өгөөжтэй, чиг шулуун нислэг үйлдэх шинэ замуудаа ашиглаж эхэлсэн нь үүний суурь дэд бүтцийг бий болгож байна.
 
Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/10 тушаалын дагуу агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр:
 
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болсон байна.
Уламжлалт 94 агаарын замаас тогтмол ашиглалтгүй замуудыг халж, үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замыг тогтоосон байна.
Үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт RNAV5 ангиллын  16 агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгчдэд илүү олон аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болгожээ.
 
 Эдгээр өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан, ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм.
 
Монгол Улсын агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500 мянгад хүрч, агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө гэж харж байна. Түүнчлэн агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрэхээс гадна дотоодын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.

Сэтгэгдэл