Зураг & Видео


"Disneyland"-н ажилчдын мөрддөг хачирхалтай дүрмүүд

3 долоо хоног TIMES.MN

1. Ажилчин бүр "код"-оор харилцдаг

Зайлшгүй тохиолдолд харилцах код гэж бий. Хэрэв үйлчлүүлэгч бөөлжсөн бол түүнийг нь бөөлжчихлөө гэж биш харин "Protein Spill" /Уургаа гаргачихлаа гэсэн утгатай/ гэж хэлнэ. Товчилж "Code V" гэдэг болжээ. 


2. Сонгогдсон дүрээ амилуулах үүрэгтэй

Ямар ч дүрд хуваарьлагдсан тухайн дүрийнхээ бүх зүйлийг бүрэн эзэмших хэрэгтэй.Гүнжийн дүрийн сонголт 162 см-172 см биетэй хүмүүст л үйлчилнэ. Дүрийн гарынхаа үсгийг тогтсон журмын дагуу нэг хэвээр зурах ёстой. Мөн нарны болон харааны шил зүүж болно. Гэхдээ хамгийн гол нь брэндийн биш, лого тэмдэггүй классик загварын цэвэрхэн хүрээтэйг сонгох ёстой. 

3. Уолт Дисней шиг харагдах ёстой

Диснейн цахим хуудсанд бичсэнээр эрэгтэй ажилчдын үс чихийг нь дараагүй бас цамцных нь захыг халхлахаар урт байх ёсгүй. Харин эмэгтэйчүүдийн хувьд сүлжиж болно. Ингэхдээ ямар ч үсний чимэглэл хэрэглэхгүй. Мөн ил харагдахуйц шивээсгүй байхыг шаарддаг.


4.Сэтгэлээ бүрэн зориулах ёстой

Кастингийн ямар ч гишүүн хөмсгөө зангидаж болохгүй. Мөн эвгүй хөдөлгөөн хийхгүй бас ажил дээрээ утас хэрэглэхгүй. Нэгэнт л хүмүүсийг хөгжөөн цэнгүүлж баяр хөөр бэлэглэх үүрэгтэй болохоор хамгийн сайнаараа үйлчлэх ёстой байдаг.

5.Сошиалаар ажлын тухай хуваалцаж болохгүй

Диснейн ямар дүрд хувирсан тухайгаасаа эхлээд ажилтайгаа холбоотой ямар ч постыг вебсайтуудаар нийтлэх эрхгүй.

6.Газар хаясан хогийг зүгээр л тонгойгоод авчихдаггүй

Диснейн аль ч салбарын ажилтан хог харсан даруй авах үүрэгтэй. Гэхдээ хог байгаа газар шууд зогсоод тонгойж биш сургалтын заасан аргаар явангаа авах ёстой. Шингэнийг бол шалаа угааж байгаа юм шиг хөдөлгөөнөөр авах учиртай. 

7. Хумсаа будаж болохгүй

Диснейн эрэгтэй эмэгтэй ажилчдын хумс өндөгнөөсөө давахааргүй урттай байх ёстой. Эмэгтэйчүүдийг хумсаа будахыг хориглодог байжээ. Харин саяхнаас тод биш өнгөөр будахыг зөвшөөрдөг болсон гэнэ. 


8. Ганц хуруугаараа заах эрхгүй

Үйлчлүүлэгчийн чиглэл асуусан асуултанд ганц хуруугаараа заах эрх байдаггүй. Ингэхдээ хоёр хуруугаараа заах эсвэл алгаараа чиглүүлж өгөх үүрэгтэй. Зарим оронд ганц хуруугаараа заах нь чичлэх мэт соёлгүй үйлдэлд тооцогддог. Нөгөөтэйгүүр  хоср хуруугаараа чиглүүлэхэд хүүхэд сайн харж чаддаг гэж үздэг.

9.Тэд бол бүхнийг мэдэгч

Үйлчлүүлэгчдийн асуусан ямар ч асуултанд "Мэдэхгүй" гэж хариулах эрх тэдэнд байхгүй. Гарцаагүй тохиолдолд л утсаар оператортой холбогдож хариулт авч болно.

10. Тэднийг "ажилтан" гэдэггүй

Юуны өмнө Диснейн ажилчдыг ажилчид гэж нэрлэдэггүй. Тэднийг "Cast Members" гэж нэрлэдэг. Цэвэрлэгч ч бай хамгаалагч ч бай Диснейн гэр бүлд нэгдсэн л бол "Кастингийн гишүүн" болно.








Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 долоо хоног, 6 өдөр []


Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802