Сонголт


Долоон настай хүүгийн амь насыг хохироосон хэрэгт нэг жилийн тэнсэн оноожээ

3 сар TIMES.MN

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Хэрх” тосгонд 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 12.00 цагийн орчимд зам тээврийн осол гарч долоон настай хүү амь насаа алджээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мөнхтулгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангид хамрагдах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуулийн ерөнхий ангийн 7.1.1 дахь хэсэгт заасныг баримтлан тэнсэн ял оноожээ.

Хохирогчийн ээж  Н.Оюунцэцэг “М.Мөнхтулга гэгч этгээд хүүг маань дайрч, 50 метр газар чирж амь насыг нь хохироосон. Хэргийг мөрдөн байцаагч Мөнхсүх хүлээн авч шалгасан ч мөрдөн шалгах ажиллагааг хэт удаан явуулснаас хэрэг шийдэгдэхгүй хоёр жил боллоо. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд автомашинд мөргүүлсний улмаас тархинд цус харвалт үүссэн. Түүнээс үхэлд хүргэх ужиг эмгэг өвчингүй байсныг бичсэн байдаг. Гэтэл Мөнхсүх байцаагч Эрүүл мэндийн төвийн дарга Лхагвадоржоор тархины усжилтаас үүссэн тархины саа саажилт оноштойгоор эмнэлгийн хяналтад байсан нь үнэн гэсэн хуурамч бичиг гаргуулж авсан. Хүүг маань мөргөчихөөд зогсохгүй 50 метр газар чирсэн. Хүү маань тав хоног ухаангүй ГССҮТ-д хэвтээд нас барсан” гэв.

Дээрх хэрэг давж заалдах шатны шүүхэд яваа бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх шалтгааны улмаас хэд хэдэн удаа буцаагдсан аж. Тиймээс талийгаачийн ар гэрийнхнээс уг хэргийн үнэн зөв шүүж өгөхийг хүссэн юм.



 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар []


замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй жаал хүүгийн хохь болж байгаа бол үйлийн үрийг шүүгч эдэлж дээ. Даан ч яаваа. Лүндэндоржоо тэр шүүгч оюуны хосдолтой юу


Зочин    3 сар []


энэ шүүх нэг л биш ээ


Зочин    3 сар []


medleg bolovsrolgui ariin haalganii huuli ch medehgui teneg shuugch nariig uursdiig n shorond suulga.udahgui huuli hynaltiin baiguullagad tseverlegee hiigeed ehleheer avilga avch hereg shiiddeg tanil tal darga tsergiinhee amaar hereg shiiddeg teneg shuugch nariig zugeer zailuulah bish bur shorond suulgah heregtei.


Зочин    3 сар []


Лхагвадорж ta mongo hahuuli avsan bn.muu nows chamaig zugeer yavuulahgui shui shuu .bi ooroo tanitai uulzanaaa huleej bggaaarai.hogiin nows vee.


Зочин    3 сар []


Nowsnuud.hairan saaihan huu.ter muu yalaa hund uur.uheh estoi nows


Зочин    3 сар []


Yostoi novshnuud. Uursdiinx ni ur xuuxeded ene balag ni irne dee! Odoo baival 9 nastai xvv baix um bna daa...


Зочин    3 сар []


ene shuugch nar iim baliar shdee Hairan saihan huu 7 hon nastai um bna shdee Ta nar oorsdiinhoo 7 nastai huuhedtei haritsuulaad boddoo Denduu hairan bgaa bizdee


Зочин    3 сар []


Ариа дэндэж байгаа юм биш үү ийм шүүгчийн эрхийг хасч баймаар юмаа