Спорт


Б.Мөнхзаяа 2020 оны олимпийн эрхээ авлаа

2 сар TIMES.MN

Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Хонгконг хотод болсон хөнгөн атлетикийн Олон улсын тэмцээнд оролцож, IV байрт шалгарлаа. Тэрээр туулах ёстой замаа хоёр цаг, 35 минут, 44 секундэд  туулжээ. Энэ амжилтаараа манай тамирчин энэ жил Катар хотод болох ДАШТ болон 2020 оны Олимпийн наадамд оролцох эрхтэй болсон байна. Б.Мөнхзаяа 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэж эхэлсэн юм. Тэрээр Рио-2016” олимпийн наадамд анх удаа оролцохдоо 72 дугаар байрт шалгарсан. Харин 2017 онд Тайвань улсад болсон тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин болсон билээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.