Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1434 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 1043 нь Улаанбаатарт, 390 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 15 299 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 7014 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 295 иргэний бие нэн хүнд байна.
Сэтгэгдэл