Спорт


Манай циркчид алтан цом хүртжээ

1 жил, 11 сар TIMES.MN

Монголын үндэсний циркийн жүжигчид энэ сарын 14-19-ны өдрүүдэд зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд оролцсон билээ. Тус тэмцээнд нь Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан бөгөөд дэлхийн 100 гаруй уран бүтээлчид оролцсон юм. Манай улсын циркчид тус тэмцээнээс “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргаж, алтан цом хүртсэн байна. 


Өнгөрөгч онд тус циркийн уран бүтээлчид Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнээс алтан цомын эзэд болсон билээ. Сонирхуулахад, Монголын циркчид олон улсын тэмцээнээс сүүлийн гурван жилд долоон алтан цом, нэг мөнгөн цом, хоёр Гран При цомыг эх орондоо авчраад байна.




Холбоотой мэдээлэл