Газар дээрээс нь


Д.Батбаяр: Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа

3 сар TIMES.MN

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, хяналтын хорооны дутуу гишүүдээ томилох, энэ онд хийх ажлын төлөвлөгөө болон зарим гишүүнд хариуцлага тооцох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Тус хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр танилцууллаа. "2016 оны сонгуулийн дараагаас эхлэн “60 тэрбум” гэх асуудалд манай намын нэрийг холбох болсон тул эцэслэн хариу өгөхөөр тухайн үеийн удирдлагуудад хариуцлага тооцох тухай шийдвэрийг 2018 оны наймдугаар сард гаргаж байсан. Гэвч намын дүрэмд нь заасан ёсоор хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан тул сахилга хариуцлага тооцох механизмыг өнгөрсөн оны сүүлээр оруулсан" гэв. Ийнхүү сахилга, хариуцлагын асуудал тодорхой байдлаар зохицуулагдсан тул зарим хүнд хариуцлага тооцжээ.

Энэ тухай МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаяр “Монгол Ардын намын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн МАН-ын гишүүн Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон. Хоёрдугаарт, МАН-ын дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.10, 4.2.12 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа” гэв. Гишүүнээс гарсан тохиолдолд тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалттай аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар []



Зочин    3 сар []


Хөөгөөд бай хөөгөөд бай үлдэх хүнгүй болтол хөөцгөө


Зочин    3 сар [103.26.194.29]


Одоо энэ муу пацааныг 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.


Зочин    3 сар []


sain baina amjilt