LIVE


KFC түргэн хоолны газар тахианы махаа БНХАУ-аас импортлодог

3 сар, 1 долоо хоног TIMES.MN

Зайсан дахь "KFC" салбараас салат, бургер, пицца идсэн иргэд хордлогод орон ХӨСҮТ-д эмчлүүлж байна.  


Тодруулбал, ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах "KFC" салбараар үйлчлүүлсэн 9-40 насны хүмүүс хоолны гүн хордлогод орж эмнэлэгт ханджээ. Тус салбараар энэ сарын 8-10-ны хооронд 78 хүн үйлчлүүлснээс 45 хүнд хордлогын шинж илэрсний 30 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хордлого авсан иргэдийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна.  Тиймээс тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа "Найзууд" багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг анхааруулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Тэгвэл  хоёрдугаар сарын 14-ний өдөр Home Plaza дахь KFC салбараас  дээж аван мөн шинжилгээ хийж байгаа юм байна.   KFC түргэн хоолны газар үндсэн бүтээгдэхүүн буюу тахианы махаа БНХАУ-аас импортлодог бөгөөд шинжилгээний хариунуудыг НМХГ-аас үзүүлж байна. Хоолны хордлогод орсон хүмүүс бүгд Зайсан KFC салбараас “Найзууд" багц авч идсэн гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн өгсөн мэдээллээр “Өчигдөрийн байдлаар KFC түргэн хоолны газарт хоол идсэн гэх ижил өгүүлэмжтэй 37 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд урьдчилсан шинжилгээгээр цусан суулга үүсгэдэг шигелл нян илэрсэн” гэв.


Харин энэ асуудлаар НМХГ-аас мэдээлэл хийлээ.  Тэд тоног төхөөрөмжөөс арчдас, хоолны дээж, ундааны 4 сорьцыг авч төв лабораторидаа шинжлүүлсэн байна.  Мөн тухайн салбарын 28 хүнээс нян тээгч илрүүлэгч шинжилгээг авч, шинжлүүлж байна. Албан ёсны хариу ирээгүй гэв.  Уг хэрэгт зөрчлийн хэрэг нээж, Зайсан KFC салбарын үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг прокурорт хүргүүлсний дагуу энэ сарын 13-наас эхлэн үйл ажиллагааг нь зогсоожээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 сар, 1 долоо хоног []


Хятадаас авдаг гахай тахианы махыг нь гааль, мэргэжлийн хяналт шалгаж шинжлэхгүй нүдээ аниад оруулдаг


Зочин    3 сар, 1 долоо хоног []


Тахиа гээд хархны мах идээд байсан юм бишүү


Зочин    3 сар, 1 долоо хоног []


hytad ulsiig mongol l hugjvvlj oorsdoo hohiroh yumdaa


Зочин    3 сар, 1 долоо хоног []


H


Зочин    3 сар, 1 долоо хоног [150.129.143.198]


ХҮМҮҮСЭЭ хятад хүнсээс татгалзах хэрэгтэй. ЭРҮҮЛ мэндээ бодоод гэртээ л хооллох хэрэгтэй