Сонголт


БҮТ: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй

9 сар, 1 долоо хоног TIMES.MN

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлж буйтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Урьдчилсан байдлаар 20,000 шалгуулагч оролцоно. Засалт хийх ангийг бэлдэх учир шалгуулагч өөрийн бөглөсөн материалын засалтын явцыг харах боломжтой. Монгол хэл, бичгийн шалгалт энэ жил 400 босго оноотой болсон. Шалгалт гуравдугаар сарын 23-нд явагдана. Гуравдугаар сарын 4-нд монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл хаагдана" гэв.  


 Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат " ЭЕШ-ын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор 7 хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх сургууль болон зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй. ЕБС төгсөгчдийн анхаарах зүйлс нь мэргэжил сонголтоо зөв хийх хэрэгтэй. Сонгосон мэргэжлээрээ суралцахын тулд ямар хичээлээр шалгалт өгөхөө багш нар, эцэг, эхтэйгээ сайтар ярилцаж байж шалгалтдаа бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэлийг хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ баталгаажуулалт нэг л удаа хийх боломжтой.  Энэ жил хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгнө. Дээд тал нь 10 хичээлээр шалгалт өгч болно.  Хэдэн хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн өөрийнх нь сонголт. Тавдугаар сарын 15-наас хойш өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хүссэн үедээ өөрийн шалгалт өгөх суудлын хуваарийг  хэвлэж авч болно.


Энэ жил шалгуулагчийн тоо харьцангуй цөөн байх магадлалтай байгаа тул шалгалтын 30 байрыг бэлдэхээр төлөвлөсөн. Үүнээс 22 нь орон нутагт, найм нь нийслэлд байхаар төлөвлөж байгаа ч бүртгэл хаагдсаны дараагаар эцэслэн шийдвэрлэнэ. Шууд засалт нэвтэрч байгаатай холбоотойгоор шалгуулагч нь шалгалтаа өгсөн даруйдаа анхны оноогоо мэдэж авна. Анхны оноо гэдэг нь тухайн хичээл дээр авах ёстой 100 онооноос хэдийг авсныг харуулах оноо. Улсын хэмжээний нэгдсэн жагсаалт шалгалт явагдсанаас хойш 24 цагийн дараа гарна. Хичээл тус бүрээр нь жагсаалт гаргана. Батламж хуудсыг 3 хоногийн дотор шалгуулагчдын гарт хүргэнэ. Монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нийт шалгуулагчид заавал өгөх ёстой. Босго оноо нь 400.  Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй" гэлээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    9 сар, 1 долоо хоног []


Хасгууд яахав? Монгол хэлийг Баян-Өлгийд гадаад хэл болгож үздэг гэнэ лээ. Хасагстан руу нь хөөж явуулбал таарна доо.