Э.Содномпилжээ Дэлхийн цомоос дөрөв дэх алтан медалиа хүртлээ

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд МУГТ Э.Содномпилжээ 240 кг өргөсөн амжилтаар аваргын алтан медаль хүртэв. Энэ нь түүний "Дэлхийн цом"-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг түлхэж түрүүлж байсан удаатай. Э.Содномпилжээ нь өмнө "Рио-2016" паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медаль, Азийн аварга, Азийн наадмын алтан медаль хүртэж байсан амжилттай билээ.

Түүний араас Кыргызстан, Иракын тамирчид орсон бөгөөд 203, 206 кг-ыг өргөсөн байна. Энэ жинд АНЭУ, Турк, Ирак, Гүрж, Бразил, Монгол зэрэг 10 орны тамирчид өрсөлджээ.


image




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.