Нийгэм


Чонотой андуурч барьсан нохойг эзэнд нь буцаан өглөө

1 долоо хоног TIMES.MN

Нийслэл Улаанбаатар хотод уулнаас чоно бууж орж ирсэн тухай мэдээлэл цахим хуудсаар тархаад байсан. Тэгвэл уг чоно хэмээн андуурсан амьтан нь “Хаски” үүлдрийн нохой болохыг тогтоожээ.

 

Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга Б.Эрхэмбаяр “Хотод чоно орж ирлээ гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хүлээн авсан амьтныг МУИС-ын Биологийн тэнхмээр тодорхойлуулав. Өнгө зүсээрээ чонотой төстэй боловч толгой, хоншоор, нүдний өнгө, сарвуу зэргийг үндэслэн нохой болохыг тодорхойлсон байна. Энэ явцад БЗД-ийн иргэн Б-ийн зүгээс 2018 оны 9 дүгээр сард алдсан нохойн зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсаны дагуу манай байгууллагад хандсан юм. Нохойтойгоо авахуулсан зураг, нохойны эзнээ таньж буй байдал, бичгээр гаргасан хүсэлт зэргийг нь үндэслэн сая хүлээлгэн өглөө.

 

Энэ дашрамд энгийн иргэд ялгахад бэрх нөхцөлд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дуудлага өгсөн иргэн, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгсөн цагдаагийн албан хаагчдад талархал илэрхийлье. Ижил төрлийн дуудлага бүрд шуурхай ажиллаж амьтан хамгааллын ажлыг явуулж байх болно” хэмээн цахим хуудсандаа бичжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног []


Ingj amitan tejeegeed yhv de. Shn surgaad shn tejeevel naad nohoi ch batugai sain ezendee eelte amitan blno shu de. Geetsen amitaniig chono baitugai l bur alj ch magad shd