LIVE


СЕХ: Н.Энхбаяр нөхөн сонгуульд оролцох эрх нь нээлттэй

1 долоо хоног TIMES.MN
 УИХ-ын сонгуулийн 42 хоёрдугаар тойрогт нөхөн сонгуулийг зарласантай холбогдуулан бэлтгэл ажлын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар: Монгол Улсын Их хурлын чуулганы 2019 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаад нөхөн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 30-ны өдрөөр тогтоосон шийдвэр гарсан. СЕХ 2018 онд нөхөн сонгуулийг зарлах тухай бичгээ УИХ-д өгөөд ҮХЦ-д маргаан үүссэний улмаас нөхөн сонгууль хойшилсон. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж аваад нөхөн сонгуулийг энэ жил явуулахаар боллоо.  СЕХ-ны зүгээс өчигдөр дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 31 намаас 27 намд зөвлөмж маягаар албан бичгээ хүргүүлээд байна. Нөхөн сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүс сонгуулийн хуулийн дагуу энэ сарын 15-наас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх ёстой. 


120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг Аудитын газраас тогтоож өгөх учиртай. Өөрөөр хэлбэл гуравдугаар сарын 1-нээс өмнө зардлыг тогтоож өгөх ёстой. Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн өмнө дуусгавар болно. Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлнэ.  Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх ёстой. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлнэ. Мөн дашрамд хэлэхэд бид сонгуулийн дүнг шууд дамжуулахаар төлөвлөж байна" гэв.




 Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Сонгууль зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарахаар байгаа вэ?


-УИХ-ын хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар 287,6 сая төгрөгний зардлыг баталсан. Үүнээс 246,1 сая төгрөг нь манай  СЕХ-ны нэр дээр, 32 гаруй сая төгрөг нь Улсын бүртгэл, 8,3 сая төгрөг нь цагдаагийн газарт зориулагдсан. Сонгууль Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн гурван суманд 21 хэсэгтэй санал хураалт явагдана. Нийт энэ сонгуульд 500 орчим хүн ажиллах тооцоо байна. 


-Сонгуулийн ирцийг бүрдүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?


-Сонгогчийн тооны хувьд УБЕГ-аас ирүүлсэн тоогоор 17450 байгаа. Өмнө нь 16519 сонгогчтой байсан. Ирцийн хувьд гагүй байх гэж бодож байна. Яагаад гэхээр 2016 онд энэ тойрогт ирц 80 хувьтай байсан байна. 


-Н.Энхбаярын нэр дэвших эрх нь нээлттэй байгаа юу?


-Нээлттэй. Эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэж байхгүй болсон байгаа ш дээ


Нөхөн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны график 2019







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Бат    5 өдөр, 20 цаг [202.9.42.186]


Нөхөн сонгууль гэж мөнгө үрхээс өмнө сонгуулийн 2рт эрэмблэгсэн хүнээ гаргаж баймаараа


Зочин    1 долоо хоног []


N.Enhbayariig ene hygazaand ikhe hyraldaa yrih bna!Enhbayariig ta nar ylas tor ynertene!


Зочин    1 долоо хоног []


Enkhbayar darga iim ued ikh khurald orokh kheregtei shuu ard tumnii omchiig ard tumend oguulekh kheregtei amjilt khusie