Нийгэм


БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзлыг БСШУСЯ-ны албан ёсны сайтад нийтэлснийг хүргэж байна.


1. Иргэншил


Монгол Улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол Улсын харъяат иргэн байна)

БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 


2. Нас


2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх (1979.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх (1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)


3. Боловсрол


Материал өгөх үедээ бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2019 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй.

БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )


4. Дүн


Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.


 4.0 бол 3.49

 4.3 бол 3.75

 4.5 бол 3.91

 5.0 бол 4.34

100 хувиар тооцдог бол 90% дээш байх 

Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй, TOEIC 890 оноо, TOEFL 100 оноотой байх


Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл


Анкет


Заавар (Солонгос, Англи)


5. Материал бүртгэл: 3.1 (Баасан)-3.7 (Пүрэв)


Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан)


08:30-17:30 (Цайны цаг : 12:00-13:30)


6. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас: 7007-1020)


7. Шалгаруулах хүний тоо : 7


8. Лавлах:


Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr


"English version" Scholarships> GKS Notice / Korean Government Scholarship Program


 www.studyinkorea.go.kr


БНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.