Спорт


Парисын Их дуулгаас манай улс хоёр медаль хүртлээ

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Жүдо бөхийн Парисын “Их дуулга тэмцээн” өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд 98 орны 609 жүдоч оролцсон бөгөөд манай улсын 21 жүдоч хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Их дуулгаас манай улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн ба Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль, Дашдаваагийн Амартүвшин хүрэл медалийн болзол хангажээ.  Мөн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, 52 кг-ын жинд МУГТ Мөнхбатын Уранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн, 90 кг-ын жинд Гантулгын Алтанбагана нар тавдугаар байр эзэллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.