Нийгэм


Хүүхэд хурдан морь унаж гараа хөлдөөсөн гэдэг мэдээлэл худал гэв

2 сар, 1 долоо хоног TIMES.MN

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хурдан морины уралдааны үеэр хүүхэд гэмтсэн гэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Техник технологийн хөгжил зарим төрлийн гэмт хэрэг мэдээлэгддэг давуу талыг бий болгосон.  Нөгөө талаас ташаа мэдээлэл тархах боллоо. Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа хүүхэд хурдан морь унаж гараа хөлдөөсөн тухай мэдээлэл юм. Тухайн хүүхэд шинийн 1-нд золголт хийж байгаад саахалтын айлд ахынх нь мотоциклын шатахуун дууссан тул ах руугаа гар чийдэн бариад явсан байна. Энэ үеэр гар нь хайрагдсан тул эмнэлэгт үзүүлж анхны тусламж аваад, эмч хот руу явахыг зөвлөжээ. Ингээд вагонд явж байхад нь зөвшөөрөлгүйгээр зураг авч, ташаа мэдээлэл тараасан байна. 


Тухайн хүүхдийн ээжтэй холбогдож энэ талаар тодруулахад, одоо Сэлэнгэ аймагт золголтоор явж байгаагаа хэлээд зөвшөөрөлгүй зураг авч олон нийтийн сүлжээгээр мэдээлэл тараасанд гомдолтой байгаагаа хэлсэн. Удалгүй хүүхдийн ээж болон хүүхэдтэй уулзаж мэдээлэл авна. Хүүхэд зургаан настай, Хэнтий аймгийн төвийн ойролцоо сумын сургуулийн нэгдүгээр ангид суралцдаг.  Хүүхдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлллийг олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь сайн хэрэг боловч, зөвшөөрөлгүйгээр ташаа мэдээлэл тараах нь хүүхдийн эрхийг зөрчиж буй хэрэг юм" гэв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 сар, 1 долоо хоног []


Yamarch bdlaar bsn huuhed garaa hulduusun bhd shuurhai arga hemjee awch edgeehiig l bodoh heregtei.etseg eh n bolomjtoi bol huuhed ingej yawahgui l bl uu!Mongold hezee huuhdiin erhiig 1 nomert awch uzej deedeldeg bolohin bol doo?