Нийгэм


"Хөх сувд" мөсний баярыг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна

1 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Хөвсгөл нууран дээр жил бүр болдог уламжлалт “Хөх сувд” мөсний баярыг энэ жил ирэх сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярын энэ жилийн хөтөлбөрт ардын урлагийн тоглолт, бөө мөргөлийн үзүүлбэр, мөсний шагайн тэмцээн, нохой болон морин чарганы уралдаан, тэшүүрийн уралдаан зэрэг үзүүлбэрүүд багтсан байна. Монгол улс энэ жил аялал жуулчлалын салбараас тэрбум ам.доллар олох зорилт тавьсан бөгөөд мөсний баяр энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.