Спорт


Ц.Цогтбаатар Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Францын Парис хотод жүдо бөхийн Их дуулга болж байгаа бөгөөд манайхаас 21 жүдоч өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн, 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Ц.Цогтбааатар хагас шигшээд Косовогийн бөх Акил Гаяковаг нэмэлт цагт ипон буулгаснаар финалд шалгарсан бөгөөд алтан медалийн барилдаанд Японы Хашимотог арай барсангүй.



Ийнхүү Монголын жүдочид Их дуулгын эхний өдөр нэг мөнгө, нэг хүрэл медаль, гурван бөх шагналт байрт орсон амжилтаар зургадугаар байрт жагсч байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 1 өдөр []


Цогтбаатар ,Амартүвшин нартаа улам амжилт хүсье . Дахин дахин амжилт гаргаарай. Сайн байна шүү.