Нийгэм


Гандантэгчилэн хийдэд цахимаар ном айлтгаж байна

1 долоо хоног, 2 өдөр TIMES.MN

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчилэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу нэгэн шинэ үйлчилгээг анх удаа нэвтрүүлжээ. Энэ бол “Цахим ном айлтгал” юм.

Энэхүү үйлчилгээний гол давуу тал нь жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай ажээ. Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах аж. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ. Та онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 долоо хоног, 2 өдөр [202.9.43.101]


Энэ цагийн Монголчууд оюун санааны хувьд мөхөж буй Төвөдийн бузар шингэсэн хувалз лам нарын бүрэн колончлолд байгаа. Энэ янзаараа бол удахгүй хядатын яргалалд тарчилж байгаа Төвөд шигээ мөхлийн зам руугаа мөлхөнө шүү !!!