Нийгэм


Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх “Улаанбаатар Хоспис” эмнэлэг нээгдлээ

2 долоо хоног, 1 өдөр TIMES.MN

Манай улсад хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоо жил ирэх бүр нэмэгдэж,  ойрын 20-30 жилд ч өсөх хандлагатай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа бий. Хорт хавдрын өвчлөл ихсэж байгаад олон шалтгаан, хүчин зүйлс нөлөөлдөг болох нь ч судалгаагаар батлагдсан.

Үүнээс улбаалан хавдрын болон хавдрын бус өвчлөлийн хөнгөвчлөх эмчилгээ, тусламж үйлчилгээний шаардлага нэмэгдсээр байна. Тиймээс дээрх өвчнөөр өвчилсөн иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх болсон “Улаанбаатар Хоспис” эмнэлгийн талаар захирал В.Гантулгатай ярилцлаа.




-Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй ч ачаалал, оочер дараалал зэрэг тулгамдсан асуудлууд их байдаг. “Улаанбаатар Хоспис” эмнэлгийн үйл ажиллагааны талаар сонирхуулна уу?

-Бид 2017 онд анх Эрүүл ирээдүй төслийн хүрээнд “Улаанбаатар Хоспис” эмнэлэг байгуулах ажлыг санаачилж, 2019 оны нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. ХСҮТ болон бусад эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд хавдрын эсрэг эмчилгээний шинэ арга технологи, дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэн үзүүлж байгаа хэдий ч хөнгөвчлөх тусламж, үйлчилгээгний хэрэгцээ өндөр л байна.

Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх энэ эмнэлэг маань нийт 21 орны хүчин чадалтай бөгөөд хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар оношлогоо, эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэнд аль болох ээлтэй байдлаар буюу тав тухтай орчинд олон улсын жишигт нийцүүлэн үзүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс үйлчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж болон орчин нөхцөлд онцгойлон анхаарч ажиллаж байна.

-Тухайлбал..?

-Хөнгөвлөх эмчилгээнд эмийн эмчилгээ болон боломжит хөнгөвчлөх ажилбарууд хийгдэж байгаа. Түүнчлэн хими, туяа болон бусад эмчилгээний дараах хордлого тайлах, гэрээр очиж үзлэг хийх, эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон машинаар үйлчлэхээс гадна дотрын өвчний хэвтэн эмчлүүлэх тасгийг нээн ажиллуулж байна. Мөн ЭХО болон лабораторийн оношлогоо, шинжилгээг хийхийн сацуу өдрийн эмчилгээнд зориулан иж бүрэн тохижуулсан өрөөтэй. Үйлчлүүлэгчид маань урьдчилан сэргийлэх багц үйлчилгээ, арьс харшлын эмчийн үзлэг, оношлогоо зэрэгт хамрагдах боломжтой юм.




-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн, түүнийг асарч байгаа сахиурын хувьд ая тухтай байдал хамгийн чухал. Энэ тал дээр?

-Манай эмнэлгийн хувьд, хэвтэн эмчлүүлэх өвчтөний өрөөнд нэг эмчлүүлэгч байрладаг нь давуу тал. Өрөө болгон ариун цэврийн өрөөтэй. Өвчтөний сахиур болон ар гэрийнхэн хамт байрлах боломжтой. Үнийн хувьд харьцангуй хямд бөгөөд нэг хоногийн төлбөрт ор хоног, эмчилгээний хоол, суурь эмчилгээ багтсан байгаа. Хотын төв хэсэгт, дуу чимээ багатай бүсэд байрладаг учраас үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд их нийцдэг.

 Мөн Эрүүл Ирээдүй төслийн хүрээнд энэ оны эхний улиралд бэлтгэл ажлаа хангаж, хоёрдугаар улиралд хөнгөвлөх тусламж, үйлчилгээний чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг “Улаанбаатар Хоспис” эмнэлэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Манай хаяг: БЗД 13-р хороо Алтан Тэвш хороолол 70Б. Утас 78119999, 98995665







Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    4 өдөр, 13 цаг []


Даатгалд хамрагдахын тулд Магадлан итгэмжлэгдсэн байх ёстой. Шинэ эмнэлэг 2 жил үйл ажиллагаа явуулж байж магадлан итгэмжлэлд орох эрх нь нээгдэнэ. Арын хаалгаддаггүй юм бол Яамны баталсан дүрэм журам нь энэ


Зочин    6 өдөр, 18 цаг []


Улсын төсөвтэй Даатгалд хамрагдсан бол зүгээр дээ Сайхан эмнэлэг бий болж байгаа юм байна Амжилт хүсэе


Зочин    1 долоо хоног []


Улсын төсөвтэй юм уу,бас баахан төлбөр авдаг эмнэлэг биш биз дээ.Энэ хүнд өвчтэй хүмүүс чинь байдгаа барсан,аргаа ядсан хүмүүс байдаг шүү дээ.